
Цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөн хуурамч үйлдэл хийдэг Говь-Алтай аймгийн харьяат 25 настай Д.Хонгорзулыг энэ сарын 5-6-нд шилжих шөнө үйлдэл дээр нь барьжээ. Өнгөрөгч наймдугаар сараас эхлэн цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг өмсөн залилан хийдэг байсан этгээд нь иргэн Б-ээс цагдаагийн байгууллагад ажилд оруулна гэж залилан сая төгрөг авсан байсныг шалгалтын явцад илрүүллээ.
Иймээс иргэд ялангуяа шөнө оройн цагаар сэжигтэй этгээд цагдаагийн алба хаагчийн хувцсыг өмсөж, таныг торгох бичиг баримтаа үзүүлэхийг шаардвал цагдаагийн байгууллагад хандахыг сэрэмжлүүлж байна.
Цагдаагийн нэр барьж сая төгрөгийн залилан хийжээ | ||
Үзсэн: 1266 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.