Мьянмарын сөрөг хүчний удирдагч Ан Сан Сү Чи улс оронд нь хийгдэж байсан өөрчлөлт шинэчлэл зогссон хэмээн мэдэгдэж, хэт өөдрөг хүлээлтээс зайлсхийхийг сануулсан байна. Нобелийн Энх Тайвны шагналтан лхагва гарагт Янгон хотод болсон хэвлэлийн хурал дээр хэлсэн үгэндээ Мьянмар улс сүүлийн хоёр жилийн хугацаанд гарт баригдаж, нүдэнд үзэгдэхээр далайцтай шинэчлэл хийж чадаагүй хэмээн онцложээ. Мөн тэрээр нөлөө бүхий улс төрчид болон цэрэг армийн удирдлагуудын хооронд болсон дээд түвшний уулзалтаас гарсан үр дүн тун бага гэдгийг дурдсан байна.
Ирэх долоо хоногт олон улсын удирдагчдын оролцох дээд хэмжээний уулзалтыг Мьянмар улс зохион байгуулах юм. Тухайлбал, АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама тус уулзалтад оролцох ажээ. 2010 оны парламентын сонгуулийн дараа Мьянмарын ерөнхийлөгч Тейн Сейн шинэчлэлийн үйл явцыг эхлүүлсэн ба үүний дүнд ардчиллын төлөө тэмцэгч Сү Чи улс төрд эргэн хөл тавьсан юм. Сү Чи олон жил гэрийн хорионд байсны эцэст 2012 онд парламентын гишүүнээр сонгогдсон боловч Мьянмарын улс төрд цэргийнхэн нөлөө ихтэй хэвээр байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Ан Сан Сү Чи юу гэж хэлэв? | ||
Үзсэн: 1725 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.