Шууд Chart

Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн гишүүд намаасаа хөөгдөх үү

2014-11-06 17:07:56

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Н.Алтанхуягийг Ерөнхий сайдын албан тушаалаас нь огцруулах шийдвэр гарсан билээ. Үүний дараа Арчилсан намын гүйцэтгэх зөвлөлийн хурал болж маргааш ҮЗХ-г хуралдуулах шийдвэр гаргасан. Харин зарим эх сурвалжийн ярьж буйгаар өчигдрийн хуралдаанаар үүнээс гадна Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн найман гишүүн болоод хуралд оролцоогүй зарим гишүүдийн талаар яригдсан аж.

                                                                                Н.Алтанхуягийг огцруулах кноп дарсан АН-ын найман гишүүн

Түүний гүйцэтгэх зөвлөл дээрээ хийсэн мэдэгдлийг АН-ын олонх гишүүд “Ардчилсан намд дотоод ардчилал байхгүй болсныг харуулж байна”, “Н.Алтанхуяг АН-ыг өөрийн хувийн өмч гэж бодоогүй байлтай” гэж нэлээдгүй шүүмжлэлтэй хүлээж авч байгаа гэнэ. Ямартай ч маргааш хуралдах АН-ын ҮЗХ-ны хуралдаанаар Н.Алтанхуягийг намын даргаас нь буулгах эсэх болоод нэр бүхий 15 гишүүнд хариуцлага хүлээлгэх эсэх асуултуудад хариулт ирэх биз.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Н.Алтанхуягийн эсрэг санал өгсөн гишүүд намаасаа хөөгдөх үү  
Үзсэн: 1677 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй