Шууд Chart

"Түүхэн жүжгийн сар" өнөөдөр нээлтээ хийнэ

2014-11-07 09:47:18

Өнөөдөр Улсын Драмын эрдмийн театр “Түүхэн жүжгийн сар” нээлтээ хийх гэж байна. Нээлтийн ажиллагаа их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөснөөр эхлэх бөгөөд театрын өмнөх талбайд ахмад уран бүтээлчдээс эхлээд улс төр, спорт зэрэг олон салбарын алдартнууд хуран чуулж бүжигчид, жүжигчдээс бүрдсэн морьтон баатруудын үзүүлбэр болно.

Түүхэн жүжгийн сарыг нээж Б.Цогнэмэхийн зохиол, Төрийн соёрхолт Н.Наранбаатарын найруулга “Тэнгэрийн хүү” түүхэн жүжиг тоглогдох юм. Энэ жүжиг мөн энэ сарын 21, 23-нд 18:00 цагт, 22, 29, 30-ны 17:00 цагаас тус тус тоглогдох аж.
Харин нэ сарын найман, есөнд 17:00 цагаас Б.Шүүдэрцэцэгийн зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатарын найруулга “Ану хатан” жүжиг тавигдана.
Мөн энэ аяны хүрээнд Д.Равжаагийн "Саран хөхөө" үндэсний түүхэн жүжиг, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын зохиол, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Найдандоржийн найруулга "Оролмаа эх" зэрэг жүжгүүд тоглогдох юм.
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Түүхэн жүжгийн сар" өнөөдөр нээлтээ хийнэ  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй