
Өдөр тутмын сонинуудын өнөөдрийн онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.
“Өнөөдөр” сонин энэ өдрийнхөө дугаарт “Цагаан гар: Халамж хамгийн буруутай”, “Сорилтын өмнөх Ардчилсан нам”, “М.Зоригт: Дүрмийн бус ҮЗХ-ноос биднийг хөөхөөр шийдвэл хүчингүй гэж үзнэ”, “Төрийн өмчийг хувийнх мэт ашиглаж байгаа эмнэлгийн даргад хэн хариуцлага тооцох вэ” зэрэг мэдээ, материал нийтлэгдсэн байна.
“Өдрийн шуудан” сонины энэ удаагийн дугаараас “Нийслэлчүүд шинэ жилдээ бэлдэж байхад малчид гүүгээ ч тавилгүй урт намрын өдрүүдийг өнгөрөөж байна”, “Ирэх онд “бүсээ чангалах” төсөв айсуй”, “Ш.Сайхансамбуу: Мөнхөд сонгогддог нөхдүүд энэ параламентад шившиг болтлоо суулаа шүү дээ” зэргийг унших боломжтой.
“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас “Улс төрийн цаг агаар дээд цэгтээ хүрч хална”, “Л.Гүндалай эрх мэдлээ ашиглаж, дархан цаазат газарт эзэн суужээ” зэргийг уншаарай.
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаарт “Улс орноо боддог улс төрийн нам гэж алга”, “Ш.Лхагвасүрэн: Монголчуудын хар тамхины хэрэглээ 10 дахин нэмэгдсэн”, “У.Хүрэлсүх эргэн ирэхийн учир” зэрэг онцлох материалууд нийтлэгджээ.
“Улс төрий тойм” сонины өнөөдрийн дугаараас “Бадарчин явсан газар балагтай”, “Н.Даваа: Хамгийн сайн өшөө аваль амжилт гаргах гэдэг биз дээ”, “Хүүхдүүд цэцэрлэг, сургуульдаа явж байхад хажууд нь нохой буудав”, “Мэргэжлийн хяналтыг “самарсан” Д.Тэрбишдагва засаг удирдаж чадах уу” зэргийг унших боломжтой.
“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Онцгой объектод байрлуулсан “Дарьтай торх”, “Дараагийн Ерөнхий сайдын эрэлд”, “Ц.Пүрэвцэрэн: Шүд цоорох нь хүүхдийн өсөлтөд нөлөөлдөг” зэрэг материал нийтлэгджээ.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 1333 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.