“ТВ Коктейль” хамтлагийн дэлгэцийн дөрөв дэх уран бүтээл болох “Омарын эрэлд” кино өчигдөр Тэнгис кино театрын урд талбайд нээлтээ хийлээ.
“Омарын эрэлд” киноны ерөнхий найруулагч Ж.Сэнгэдорж нь “Бодлын хулгайч”, "Ларьдма”, “Үргээлэг” зэрэг олон уран бүтээлүүдийг найруулан үзэгчдэд хүргэж байсан бөгөөд кино зохиолыг “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин Б.Энхбаяр бичиж продюсерээр С.Жавхлан, Э.Цолмонбаяр, зураглаачаар “Логик фильм” студийн Э.Нэргүй, харин хөгжмийн зохиолчоор “Ертөнц” цомгийн зохиолч Г.Онон нар ажилласан байна.
Киноны зураг авалтын 40 хувийг БНСУ-д авсан бөгөөд тус улсад авсан зураг авалт нь албан ёсны зөвшөөрөлтөйгөөр хийгдсэнээрээ онцлог бүтээл болжээ. Гэвч үзэгчдийн хувьд энэ нь онц биш бөгөөд юу хэлэх гэж байгаа санаа нь чухал билээ.
Уг киноны нээлтийн үеэр ССАЖ-ын сайдын тушаалаар залуу жүжигчин Э. Цолмонбаяр,Б. Энхбаяр, А. Өнөржаргал, Р. Адьяа нар МУСТА цолоор энгэрээ мялаалаа. Аливаа шагнал эзнээ олохоороо ямар сайхан харагддаг юм бэ гэсэн бодол төрсөн юм.
Жүжигчин Э.Цолмонбаяр СТА цол, тэмдэгээ аваад алхаж явна
Найруулагч Ж.Сэнгэдорж ахмад найруулагч Б.Чимэддорж нар
Хамгийн бяцхан жүжигчин маань мэхийн ёсоллоо
“Омарын эрэлд” нээлтээ хийлээ | ||
Үзсэн: 3829 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.