Шууд Chart

С.Мияарагчаа дэлхийн шилдгүүдийн халз тулаанаас алтан медаль хүртлээ

2010-01-16 21:53:43

БНСУ-ын Сувон хотноо нэгдүгээр сарын 16-нд эхэлсэн Олон улсын жүдо бөхийн холбооны “World Masters” тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер С.Мияарагчаа аваргын алтан медаль хүртлээ. Дэлхийн 33 улс орны шилдэг жүдочдын оролцож буй тус тэмцээнд жин тус бүрт дэлхийд чансаагаараа тэргүүлэгч шилдэг 16 тамирчин өрсөлдөж байгаа юм. Манай тамирчны тухайд 272 оноогоор 66 кг-ын жинд чансаагаараа 11-рт бичигдээд байсан. С.Мияарагчаа тэмцээний эхний барилдаанд гоц мөргөж, улмаар Японы жүдоч Масаши Эбинумаг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангасан бөгөөд дараачийн барилдаандаа ОХУ-ын жүдоч Мусо Могушковтой барилдаж, цэвэр ялснаар аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон юм. Аваргын алтан медалийн төлөөх барилдаанд манай тамирчин ОХУ-ын тамирчин Алим Гадановтой урамтай сайхан барилдаж, өрсөлдөгчөө цэвэр ялснаар дэлхийн шилдгүүдийн халз тулааны аваргаар тодорлоо.
 

Нийтэлсэн: Б.Багабанди

С.Мияарагчаа дэлхийн шилдгүүдийн халз тулаанаас алтан медаль хүртлээ  
Үзсэн: 1498 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй