Шууд Chart

Ломбард, хулгайч хоёр найзалсан байна гэнэ үү?

2014-11-07 10:59:45

ТОО БАРИМТ

Хүний эрхийн үндэсний комисс, Улаанбаатар хотын цагдаагийн газрын даргын хамтран баталсан удирдамжийн дагуу “Ломбард” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулжээ. Энэ үеэр “ломбард, хулгайч хоёр найзласан” олон зөрчлүүд илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлж байгаа 532 аж ахуйн нэгж, байгууллагын байршлыг тогтоож, холбогдох шалгалтын ажиллагааг явуулахад үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй 482, зөвшөөрөлгүй 50 аж ахуйн нэгж байгааг тогтоожээ. Шалгалтанд хамрагдсан барьцаалан зээлдүүлэх газарт байгаа эд зүйлээс 664 эд зүйлийг гэмт хэрэгт холбогдуулан шалгаж, 2612 эд зүйлийг эрэн сурвалжлагдаж байгаа эд зүйлүүдтэй тулгалт хийсэн байна. Энэ нь таны хулгайд алдсан эд зүйлс ломбарданд байж болзошгүй байна гэсэн үг.

ЯМАР ЗӨРЧИЛ ИЛРЭВ

Шалтгалтанд хамрагдсан нийт аж ахуйн нэгжээс 37 барьцаалан зээлдүүлэх газар үйл ажиллагааг явуулах зөвшөөрөлгүй, эд зүйл хадгалах хүндрүүлэгчтэй сейф байхгүй, хяналтын камергүй, иргэдээс эд зүйлийг барьцаанд авахдаа гэрийн хаяг, холбогдох утасны дугаарыг бүртгээгүй зэрэг нийтлэл зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг арилгуулах талаар тухайн барьцаалан зээлдүүлэх газрын удирдлагад албан мэдэгдэл өгчээ. Мөн барьцаанд тавьсан эд зүйлийг гадна талаас нь харагдахгүй битүү уут саванд хийж, битүүмжилсэн тул шалгуулах боломжгүй байх зөрчил ч илэрчээ.

Энэ мэт хулгайч ломбард хоёр найзласан цөөнгүй зөрчлүүд илэрчээ. Ялангуяа хулгайн эд зүйл удаа дараа авч байгаа болон гэмт хэргийн замаар үйлдэж олдсон эд зүйлийг цагдаагийн байгууллагад бүртгүүлэхгүй, өөрсдийн ашгийг бодон хурдан зарж борлуулах явдал ломбардны эздэд байна.

Ломбард иргэдэд мөнгө хэрэгтэй үед тус болдог ч үүнийг дагасан олон хор уршиг байгаад иргэд анхаарах шаардлагатай байгаа юм.


Ломбард, хулгайч хоёр найзалсан байна гэнэ үү?  
Үзсэн: 1250 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй