![](/uploads/201411/news/thumb/2e451d9227c6c1df3e874341af603397_x3.jpg)
Улсын хэмжээнд цагдаагийн байгууллагаас “Хяналт-Шийдвэрлэлт” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж эхлээд байна. Баян-Өлгий аймгийн цагдаагийн газрын даргын 2014 оны аравдугаар сарын 29-ний өдөр баталсан “Хяналт-Шийдвэрлэлт” салбар төлөвлөгөө гарган, 2014 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр орон нутгийн “Наз” телевизтэй хамтран аймгийн малын захад ажиллаж мал, малын гаралтай бүтээгдэхүүн худалддаг иргэдэд Мал хулгайлах болон Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргээс урьчилан сэргийлэх санамж, сэрэмжлүүлэг тарааж, иргэдийн санал хүсэлтийг сонслоо.
Мөн энэ жлын хүрээнд Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Ховд багийн Хашаат гэх газарт тус сумын 20-30 орчим насны иргэд болох Х, С нар бүлэглэн галт зэвсэг ашиглан 2014 оны аравдугаар сарын 09-ний өдөр хууль бусаар янгир агнасан гэмт хэргийг Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагчид шуурхай илрүүлэн шалгаж байна.
Хууль бусаар янгир агнасан хэрэг илэрлээ | ||
Үзсэн: 1929 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.