Өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт буюу арваннэгдүгээр сарын 02-ны өдөр Завхан аймгаас Улаанбаатар хотын чиглэлд Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутаг дэвсгэр “Эмээлт” захын орчимд "Фургон", "Истима" маркийн автомашинуудад их хэмжээний тарваганы мах /110 ширхэг тулам/-ыг хууль бусаар тээвэрлэж авсныг Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн тасгийн албан хаагчид илрүүлжээ.
Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хяналтын хэлтсийн улсын байцаагч “Т”, “Э”, Хан-Уул дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагч “Э” нартай үгсэн хуйвалдаж хууль бус эд зүйлийг хувьдаа авсан үйлдлийг ЦЕГ-ын Зохион Байгуулалттай Гэмт Хэрэгтэй Тэмцэх газар дотоод хяналт шалгалтаар илрүүлэн материалжуулж гэмт үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр 2014 оны арваннэгдүгээр сарын 06-ны өдөр харьяаллын дагуу АТГ-т шилжүүлжүүлэн шалгуулахаар болов.
Их хэмжээний тарваганы мах тээвэрлэж байжээ | ||
Үзсэн: 1843 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.