Хятадын ерөнхийлөгч Си Зиньпинийг дагалдан Танзани улсад айлчилсан албан тушаалтнууд зааны соёо хууль бусаар худалдан авсан гэж байгаль орчин хамгаалах чиглэлээр ажилладаг нэгэн байгууллага мэдэгдлээ. Төлөөлөгчид их хэмжээний зааны соёо худалдан авч, орон нутгийн зах зээл дээр нэг кг-ийнх нь үнэ 700 ам.доллар болж хоёр дахин өссөн гэж Environmental Investigation агентлаг тайландаа онцолсон байна.
Харин Танзаний тал үүнийг эрс үгүйсгэсэн бол Хятадын гадаад хэргийн яам ямар ч үндэслэлгүй мэдээлэл хэмээн шүүмжилжээ. Гэхдээ байгаль хамгаалагч идэвхтнүүдийн хэлж байгаагаар Хятадад зааны соёо эрэлттэй байдаг тул хулгайн ан зогсохгүй байгаа аж.
Сүүлийн жилүүдэд Африкт хууль бус ан нэмэгдсэн ба гэмт бүлэглэлүүд соёог нь авах зорилгоор зааныг олон арваар нь хядаж байгаа талаар BBC мэдээлж байна. Environmental Investigation агентлагийн тооцож байгаагаар хулгайн анчдын нийлүүлсэн зааны соёо хамгийн элбэг байдаг улс нь Танзани ажээ.
Харин Хятадад зааны соёо болон түүгээр хийсэн эд зүйлс худалдаалах лицензтэй 150 дэлгүүр байдаг байна. Устах аюулд орсон ан амьтдыг хамгаалах 1989 оны конвенцийн дагуу зааны соёо худалдаалахыг хориглосон байдаг ба энэ конвенцид нэгдсэн орнуудын тоонд Хятад, Танзани аль аль нь багтдаг юм.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Си Жиньпинийг дагалдан явсан албан тушаалтнуудыг илчлэв | ||
Үзсэн: 2448 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.