Хошин урлагийн шилдгийн шилдгүүд хуран чуулсан намар цагийн нэгдсэн шоу тоглолт энэ сарын есөнд 19:30 цагаас "UB Palace"-ийн концертын их танхимд тоглогдохоор товоо зарлалаа.
Тус тоглолтын зар реклам цацагдсан даруйд л үзэгчид тасалбараа авч эхэлсэн.
Харин тус тоглолтыг үзэхийг хүссэн олон зуун үзэгчид тасалбараа үнэгүй хүргүүлмээр байна гэсэн хүсэлтийн дагуу, зохион байгуулагчдын зүгээс тасалбарын борлуулалт өндөр байгаа ч гэсэн хошин урлагт хайртай үзэгчдээ хүндэтгэж ганцхан өнөөдөр тасалбарыг үнэгүй хүргэхээр болжээ.
Ийнхүү үзэгчдийн хүлээлтийг хэдийнэ үүсгээд буй хошин урлагийн нэгдсэн тоглолтонд "Шинэ үе" продакшн, "Шилдэг өнгө" продакшн, "Х Түц" продакшн, "Мөрөөдлийн театр", "Эмоци" продакшн, "Чапи & Суурь", "Параоди" хамтлаг нар бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож, хошин урлагт хайртай үзэгч түмэнтэйгээ нэгэн оройг инээд хөөрөөр дүүрэн өнгөрүүлэх юм.
Түүнчлэн шоу тоглолтын хөтлөгчөөр "Захиалгат инээд" хамтлагийн авьяаслаг уран бүтээлчид оролцох бөгөөд урилгаар олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн дуучид оролцож дуу хуураа өргөн барих аж.
Хошин урлагийн нэгдсэн тоглолтын тасалбарыг үнэгүй хүргэнэ | ||
Үзсэн: 1561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.