Шууд Chart

3D кино хүүхдийн хараанд муу нөлөөтэй гэв

2014-11-07 12:50:53

Зургаагаас доош настай хүүхдүүдэд 3D кино болон энэ төрлийн бусад контентыг үзүүлэх хэрэггүй гэж Францын эрүүл мэндийн судалгааны байгууллага зөвлөсөн байна. 3 хэмжээст дүрслэл бүрэн гүйцэд хөгжөөгүй нүдэнд ямар нөлөө үзүүлж болох талаар судалгаа хийсэн "Anses" байгууллагын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар 13 хүртэлх насны хүүхдүүдийн хувьд ч 3D контентыг үргэлж үзэх нь зохисгүй ажээ.

BBC-ийн мэдээлснээр 3D контентын хэрэглээний талаар тодорхой журам гаргасан цөөхөн орон байдаг байна. "Anses"-ийн мэдэгдэлд дурдсанаар 3 хэмжээст эффектийн талаарх мэдээллийг тархи руу дамжуулахын тулд хүний нүд хоёр өөр хэсэгт буй дүрслэлийг нэгэн зэрэг харах шаардлагатай ба улмаар тархи үүнийг нэг дүрслэл болгон буулгадаг байна. Хүүхдүүд, ялангуяа 6-аас доош насныхны нүд гүйцэд хөгжөөгүй байдаг тул сая дурдсан процесс хараанд нь тун сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлтэй ажээ.

Кино театр, видео тоглоом, телевизор, компьютер гээд олон зүйл дээр ашиглагдаж буй 3D контентын аюулгүй байдлын талаарх асуудал анх удаа хөндөгдөж байгаа нь энэ биш юм. Жишээ нь Италид 3D нүдний шилийг хүүхдүүдэд хэрэглүүлэхийг хориглох зорилгоор тодорхой алхмууд хийгдсэн байна. Гэхдээ 3D контентод зориулсан бүтээгдэхүүн гаргаж буй компаниудын тоо олширч байгаагийн зэрэгцээ Apple компани тусгай нүдний шилгүйгээр үзэх боломжтой 3D дэлгэц бүтээж байгаа гэх таамаг ч гараад байгаа юм.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

3D кино хүүхдийн хараанд муу нөлөөтэй гэв  
Үзсэн: 2231 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй