![](/uploads/201411/news/thumb/c0069e6cc0bafc12ae65608b4a361a21_x3.jpg)
Эрэгтэйчүүдийн оюутны сагсан бөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээнийг зорьсон манай сагсчид дагах тоглолт хийх байсан ч БНХАУ-ын баг эзэн орны шигшээд хожигдсоноор тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл хамтарсан бэлтгэлийн үеэр эзэн орны хоёрдугаар шигшээ баг нөхөрсөг тоглолт хийх санал тавьсны дагуу хоёр баг нөхөрсөгөөр өрсөлджээ. Уг тоглолт 73-61 тооны харьцаагаар өндөрлөж манай баг илүүрхсэн байна. Тоглолтын үеэр Тайваньчууд манай шигшээ багийн ур чадвар хурдацтай өссөнийг онцлон туршлага судалжээ.
Манай сагсчид энэ удаагийн Азийн оюутны аварга шалгаруулах V тэмцээний хоёрдугаар тойрогт харамсалтайгаар шалгарч чадаагүй ч хэсэгтээ БНХАУ-ын багт хожигдож Тайвань, Макаогийн багуудыг хожсон. Харин зохион байгуулагч орны сагсчид БНХАУ-ын багийг хожсоноор дараагийн тойрогт шалгарсан юм.
Оюутан сагсчид эзэн орны багтай нөхөрсөг тоглолт хийлээ | ||
Үзсэн: 1315 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.