![](/uploads/201411/news/thumb/ec3b9846d672c7006523d5abed850da4_x3.jpg)
Тус бөхийн холбоод хамтын ажиллагаагаа сэргээх, бэлтгэл, сургалт болон уралдаан, тэмцээний тогтолцоог сайжруулах, тамирчдынхаа ур чадварыг дээшлүүлэхэд анхаарал тавьж, харилцан уялдаатай хамтран ажиллахыг Санамж бичигтээ онцолжээ.
Энэхүү хамтын ажиллагааны санамж бичгийг талууд батласнаар бөхийн барьцтай барилдааны төрлийн бөхийн холбоодын хамтын ажиллагааг бүх шатанд идэвхижүүлж, тамирчдын амжилтыг дэлхийн төвшинд хүргэнэ гэж үзэж байна.
Хамтран ажиллах чиглэлийн хүрээнд Монголын жүдо бөхийн холбоо Самбо бөхийн холбоог эрх зүйн талаас бэхжихэд дэмжих, багш-дасгалжуулагч, мэргэжилтэн ажиллуулахад туслах, самбо бөхийн улс, олон улс, тив дэлхийн төвшний тэмцээнд хамтран тамирчдаа оролцуулах, Самбо бөхийн төрлөөр тусгайлан бэлтгэл хийх боломж олгох, самбо бөхийн спортыг Олон улсын олимпийн тоглолтын хөтөлбөрт оруулахад дэмжлэх үзүүлэх зэрэг үүрэг хүлээсэн бол Монголын самбо бөхийн холбоо жүдо бөхийн холбооны үйл ажиллагааг дэмжин, хамтран ажиллах, жүдо бөхийн улс, олон улсын тэмцээнд тамирчдаа хамтран оролцуулах, самбо бөхийн төрлийн бэлтгэл, цугларалтаа хариуцах зэрэг үүрэг хүлээжээ.
Жүдо, самбо бөхийн холбоод хамтран ажиллана | ||
Үзсэн: 1445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.