
АН-ын хяналтын хороо хуралдаад найман гишүүнийг намаасаа хөөх шийдвэрийг гаргасан. Одоогийн байдлаар Р.Амаржаргал, Х.Баттулга, Ж.Батзандан, Д.Батцогт, Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, М.Зоригт, Б.Наранхүү нар намаасаа хөөгдөх дээрээ тулаад байгаа юм. Тэгвэл дээрх гишүүдтэй хуралдаанд суугаагүй долоон гишүүн нэгдэхээр болсон талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Н.Алтанхуягийг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр хуралд суугаагүй УИХ-ын гишүүн С.Одонтуяа, М.Батчимэг, Д.Арвин, Д.Ганбат, Г.Баярсайхан, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар “гологдсон” наймтайгаа нийлэх талаар бодож эхэлсэн байна.
Хөөгдсөн найман гишүүнтэй хуралд суугаагүй эрхмүүд нэгдэв | ||
Үзсэн: 1630 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.