
Нийслэлийн 52 байршилд гэр бүлийн зориулалттай газар өмчлүүлэхээр болсон билээ. Үүнээс эхний таван байршилд 14954 хүн газар өмчлөх эрхтэй болсон ч, 3780 хүн газраа өмчлөх өргөдөл бичиг баримтаа хуулийн хугацаанд өгөөгүй байна. Үүнээс шалтгаалан эзэнгүй үлдсэн 3800 орчим газарт дахин цахим сугалаа явуулж газар өмчлөх эрх шинээр үүсгэсэн аж. Гэвч 1300 хүн л өргөдөл бичиг баримтаа ирүүлж, бусад газар нь мөн л эзэнгүй үлдэхээр болж байгааг Нийслэлийн өмчийн харилцааны газрын хэлтсийн дарга Т.Соёлхүү ярьж байна. Энэ талаар “Хурд” агентлагийн сэтгүүлч Б.Даваажав мэдээлнэ.
Иргэд газраа албан ёсоор баримтжуулж авахгүй байна | ||
Үзсэн: 1346 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.