Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-10 10:18:31

Өдөр тутмын сонинуудын 11 дүгээр сарын 10-ны өдрийн онцлох мэдээ, мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өдрийн сонин”-ы энэ өдрийн дугаараас та “Л.Гансүх: Улстөрчдийн гар хөл болсон АТГ намайг зохиомол хэрэгт холбогдуулсан”, “Монгол уншигчдад зориулан англи хэл дээр гаргасан анхны богино өгүүллэгийн цуврал номын нээлт боллоо”, “Нэхмэлчин баатрын эгэл өдөр”, “Авлигачдыг шоронд явуулснаас алдсан мөнгөө олж авах нь чухал байна” гэсэн  гарчигтай ярилцлагыг унших боломжтой.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаарт “Өрнөл нь сүржин, шийдэл нь даржин ҮЗХ”, “Дулааны шугам дээр байрласан 50 орчим барилгыг буулгах санал гаргажээ”, “Эрүүл мал буюу ундрах баялаг”, "Монголын ноолуураар хийсэн бүтээгдэхүүнийг Питсбургт борлуулж байна” гэх  гарчигтай ярилцлага нийтлэгджээ.
 
“Зууны мэдээ” сонины энэ өдрийн “Ц.Цолмон: МАН сөрөг хүчин шиг байж чадахгүй байна”, “И.Декада: Сайн бүхэн сайхан бодлоос эхтэй”, “Б.Жагар: Туул голын бохирдлыг цаасан дээр тунхаглах биш ажил хэрэг болгомоор байна”, “Ховд аймгийн шилдэг морин хуурчид тодорлоо”, “Азийн их цөл дундуур”  гэсэн ярилцлагуудыг онцлолоо.

“Үндэсний шуудан” сонины энэ өдрийн дугаараас “Галзуу Бумаа буюу хүслээ гүйцээсэн авьяастан”, “Б.Гүнчинсүрэн: Чингисийн онгоныг олсон гэдэг нь худал, ташаа мэдээлэл”, “Л.Раднаасүрэн: Ирэх жил ОХУ-аас нэг сая тонн шатахуун авна” гэсэн  ярилцлагуудыг онцлож байна.
 
“Улс төрийн тойм” сониноос та “Ц.Оюундарь: З.Энхболд даргын санал дүрмийн бус байсан учир унасан”, “Ларри эллисон: Ухаалаг хүн сайн, муу аль ч зүйлээс зөв үлгэр дуурайлал авч үздэг”, “Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр”  гэсэн гарчигтай мэдээллийг уншаарай. 
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “Эрээвэр хураавар хаяг иргэдийг төөрүүлж байна”, “Парламентад суудалтай намуудыг засагт урихаар болжээ”, “Б.Жагар: Туул гол 2016 он гэхэд тасарна”, “Б.Баатархүү: Цагдаагийн алба хаагчдын үйлдсэн хууль бус хэргийг АТГ-т шилжүүлсэн”, Хүнсний аюулгүй байдлыг хангах гурван жилийн төсөл хэрэгжүүлэхээр болжээ” гэсэн гарчигтай сурвалжлагыг уншаарай.
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 893 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй