Шууд Chart

Софи Лорен: Эмээсэндээ тэгж харсан

2014-11-10 11:22:44

Италийн жүжигчин, 80 настай Софи Лорен залуу үеийн нэгэн зурган дээрээ хажуу дахь хүнийхээ энгэр цээж рүү "эмээсэн" байдлаар харж байсан хэмээн тайлбарлалаа. Түүнийг жүжигчин Жейн Мэнсфилдтэй 1957 онд Беверли Хиллсийн нэгэн үдэшлэг дээр сууж байхад нь тэдний зургийг авсан байдаг бөгөөд энэ нь Холливудийн түүхэн дэх хамгийн алдартай гэрэл зургуудын нэг болсон юм. "Тухайн үед Жейний даашинз доторх бүх зүйл дэлбэрэх вий гэж эмээж байсан" хэмээн Лорен "Entertainment Weekly"-д ярилцлага өгөх үеэрээ хэлжээ. Тэрхүү үдэшлэгээс хойш бараг 60 жилийн дараа тэрээр өөрийнх нь харц ямар учиртай байсныг ийнхүү тайлбарласан байна. 

"Paramount" уг үдэшлэгийг алдартнуудын тавцанд дөнгөж хөл тавиад байсан Лореныг Холливудынханд танилцуулах зорилгоор зохион байгуулж байжээ. Үдэшлэгт хамгийн сүүлд ирсэн хүн нь Жейн Мэнсфилд байсан аж. Лорен энэ талаар "Тэр яг манай ширээ рүү ирсэн. Хүн болгон л өөрийг нь харж байгааг тэр мэдэж байлаа. Тэр суусан. Тэр бараг л ..., зургийг хар л даа. Миний нүд хаана туссан байна. Би түүний хөх рүү харж байсан, яагаад гэхээр хөх нь миний таваг руу унаад ирэх вий л гэж эмээж байлаа. Миний нүднээс эмээж болгоомжилсон байгааг харж болно. Даашинз доторх бүх зүйл нь дэлбэрчих вий л гэж айж байсан" хэмээн ярьжээ. Мөн тэрээр таагүй дурсамж авчирдаг уг зургийг харах дургүй гэдгээ ч нуугаагүй байна.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/

Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Софи Лорен: Эмээсэндээ тэгж харсан  
Үзсэн: 2230 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй