
Энэ оны эхний гурван улирлын байдлаар Монгол Улсын нэг өрхийн сарын дундаж орлого 14.1 хувиар өссөн ч зарлага нь үүнээс хурдацтай буюу 16.7 хувиар нэмэгдсэн болохыг Үндэсний Статистикийн хороо урьдчилсан байдлаар мэдээллээ. Энэ хугацаанд өрхийн нийт орлого нэг сая 73 мянга төгрөгт хүрсэн бол зарлага нэг сая 72 мянган төгрөгөөр хэмжигдэж, орлого зарлагын зөрүү хумигдсаар байна. Гэхдээ өрхийн орлого бүх төрөлдөө өнгөрсөн оны мөн үеэс 0.9-41.7 хүртэл хувиар өсчээ. Тайлант хугацаанд нийт орлогын 89.6 хувийг мөнгөн орлого бүрдүүлснээс цалин хөлсний хэмжээ 14.1 хувиар нэмэгдэж, дундаж нь 517 мянган төгрөгөөс давжээ. Харин хувийн аж ахуйгаас хэрэглэсэн хүнсний бүтээгдэхүүн өрхийн нийт орлогын 6.2 хувийг, бусдаас үнэгүй авсан хүнсний болон хүнсний бус бүтээгдэхүүн 4.2 хувийг нь бүрдүүлсэн байна.
Өрхийн зарлага нэмэгджээ | ||
Үзсэн: 1445 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.