Шууд Chart

Цэцэрлэгтээ амьсгал хураасан охинд шинжилгээ хийжээ

2014-11-10 14:31:09

Чингэлтэй дүүргийн 108 дугаар цэцэрлэгт хүмүүжиж байсан гурван настай охин цэцэрлэг дээрээ амиа алдсан хэрэг өнгөрөгч сарын 23-нд гарсан билээ.

Охин өдрийн унтлагынхаа цагаар унтахаар хэвтээд сэрээгүй байдаг. Учир битүүлгээр амиа алдсан охиндоо аав, ээж нь шинжилгээ хийлгэхийг зөвшөөрснөөр Шүүхийн шинжилгээний хүрээлэнд задлан шинжилгээ хийгджээ. Шинжилгээгээр охиныг үхэлд хүргэсэн зүйл илрээгүй байна. Тиймээс дахин эд, эсийн шинжилгээ авч архаг хууч өвчин болоод удамшлын ямар нэгэн өвчтэй байсан эсэхийг нь тогтоохоор ажиллаж байгаа ажээ.

Охины гэр бүлийнхний ярьснаар охины хүмүүждэг ангид 60 хүүхэд суралцдаг байсан бөгөөд нэг ангид хэт олон хүүхэд байсан нь охиныг агаарын дутагдалд оруулсан байж болзошгүй гэж таамаглаж байгаа гэнэ. Энэ талаар цагдаагийн байгууллага “Ямар нэгэн агаар дутагдсан болоод гадны ямар нэгэн нөлөө байхгүй” гэх тайлбарыг өгсөн юм. 
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Цэцэрлэгтээ амьсгал хураасан охинд шинжилгээ хийжээ  
Үзсэн: 5375 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2014-11-11 10:39
Монголд мэргэжлийн хяналтын нэгч чадварлаг байгуулага байдаггүй болохоор дампуу байдал газар авч байна. Хүн биеэрээ энэ зовлонг мэдэрч байж ойлгодог. Даанч дээшээ төр нь хол доошоо ард түмэн нь зовлонд идэгдсэн болохоор уламл бугшаад байнадаа
188.192.208.xxx [188.192.208.xxx] 2014-11-10 23:55
esvel gadnii nölöögui baij boloh yum l bol busdiig buruutgah geh bolj ,haramsaltai ,höörhii ohin um maanii bad mi hum
182.160.6.xxx [182.160.6.xxx] 2014-11-10 17:12
багш н хүүхдүүдээ унтаж байхад сайн харж хянаж байгаачээ
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2014-11-10 15:40
huurhii duu nyalh amitan, tsetserlegiin asuudal shiideh setgelgui novshnuudiig tolgoi deeree gargasan bid ichih zuheh yaltai ch bilee
203.194.114.xxx [203.194.114.xxx] 2014-11-10 15:11
Ийм харамсалтай хэрэг энд тэндхийн цэцэрлэгүүдэд гарахгүй гээх батлгаа алга даа.50 иас дээш хүүхдүүдтэй ангиуд бол хэвийн юм шиг тэдэнд 2 багш байдаг ч хэцүүдээ хэцүү. Хотын захиргаа, БааҮүү,Баоюулга нар хоёрыг сэдэж нэгийг бодмоор болжээ.

Бидэнтэй нэгдээрэй