
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн амралтын өдөр галт зэвсэг ашиглан танхайрах төрлийн гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал, БГД-ийн 14 дүгээр хороо “Оке” зочид буудлын гадна согтуу хүн танхайраад байна гэсэн мэдээллээр цагдаагийн байгууллага очиж шалгалтын ажиллагаа хийхэд СХД-ийн 9 дүгээр хорооны иргэн 28 настай эрэгтэй С гэгч нь согтуурсан үедээ “Та нарыг буудаж ална” хэмээн танхайрч байсныг таслан зогсоожээ. Улмаар уг этгээдэд үзлэг хийхэд 7.62 мм-ийн галт сум 13 ширхэгийг авч явсныг нь хураан авчээ. Хэргийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
“Буудна” гэж танхайрчээ | ||
Үзсэн: 4007 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.