Дөрвөн жилийн өмнө алсын Арабын Доха хотноо Азийн наадамд хавтай сайхан түрүүлсэн жүдогийн Д.Нямхүүгийнд саяхан нуган үр заяаж, олимпийн наадмын аварга Түвшээ, Азийн наадмын аварга “Намхай” нарын дуу дуугаа авалцан төрсөн бяцхан үрс эцгийнхээ “шийрийг хатаах” нь дамжиггүй. Сонирхуулахад өдгөө 31 настай Д.Нямхүүгийн эцэг Г.Дамдинсүрэн нь өөрөө ноцолдож явсан эр бөгөөд самбо бөхийн гавъяат Г.Жамсран, спортын мастер Г.Барсүрэн, самбо бөхийн залуучуудын дэлхийн аварга Г.Баатарсүрэн нарын төрсөн ах нь юм. Түүнчлэн улсын шигшээгийн 73 кг-д зодоглодог С.Ням-Очир бас түүний үеэл дүү гэнэ. Охин, хүү хоёрын аав Д.Нямхүү нь 2004 оны олимпод тугчаар, 2008 оны олимпод V байр эзэлж байсан юм.
Д.Нямхүү нуган үртэй болов | ||
Үзсэн: 1492 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.