Шууд Chart

Алтаны "Дайчид" анхны ялагдлаа хүлээлээ

2014-11-10 14:49:56

NBA-гийн 2014-2015 оны зарим онцлох тоглолтыг хүргэж байна. Өнөөдөр найман тоглолт боллоо. Өрнөд бүсийг ганц ч хожигдолгүй тэргүүлж байсан "Голден Стэйт Уорриорс" баг Финикс Сансын талбайд зочлон тоглолоо.

Алтаны дайчид тоглолтын эхний хагасыг 58-47 харьцаагаар тэргүүлж байсан ч дөрөвдүгээр үед талбайн эзэд илүүрхэж эхэлсэн. Дайчид энэ үед 16-аас илүү оноо авч чадаагүй. Харин "Санс"-чууд 36 оноог авчээ. Өнөөдрийн тоглолтод "Голден Стэйт Уорриорс"-оос  гарандаа хөнгөн бэртэл авсан Клэй Томпсон талбайд гараагүй бөгөөд Стивэн Карри түүнийг нөхөж 28 оноо, 10 оновчтой дамжуулалт өгч гайхалтай байсан ч тэд 95-107 харьцаагаар энэ улирлын анхны ялагдлаа хүлээлээ. Харин эсрэг багаас сэлгээнээс гаран тоглосон Исиан Томас 22 оноог авч багаа тэргүүлжээ.

Дайчид Стив Керрээр удирдуулснаас хойш таван хожилтой байсан ч өнөөдөр эхний хожигдлоо амссан. Харин алтан дундаж Финикс Санс өөртөө нэг хожил нэмж, дөрвөн хожил, гурван хожигдолтой улирлыг үргэлжлүүлж байна. 

Тоглолтын тоймыг дор оруулав.

Нийтэлсэн: Б.Батхолбоо

Алтаны "Дайчид" анхны ялагдлаа хүлээлээ  
Үзсэн: 1177 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй