Шууд Chart

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ

2014-11-10 15:15:38

Өнгөрсөн сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын “Түмэнбут” ХХК-ийн 28 гахай “Гахайн мялзан” өвчнөөр өвчилснийг Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторит шинжлэн илрүүлсэн байна. Тиймээс тус сумын Засаг даргын захирамжаар 30 хоногийн хугацаатай хорио цээрийн дэглэм тогтоосон бөгөөд өвчилсөн гахайнуудыг устгалд оруулж, компанид ариутгал, халдваргүйжүүлэлт хийсэн аж.

Гахайн мялзан нь гоц халдварт өвчин. Гэхдээ хүнд халддаггүй гэнэ.  Мялзан үүсгэдэг вирус нь гадаад орчинд тэсвэртэй. Хөлдөөсөн маханд хоёроос дөрвөн сар, давсалсан маханд нэг жил, арьсанд нэгээс хоёр сар, гахайн байранд нэг жил хадгалагддаг аж. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өвчний вирусыг тээгч мах, махан бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэхийг хориглосон байдаг байна.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сэлэнгэ аймгийн Баянгол суманд хорио цээрийн дэглэм тогтоожээ  
Үзсэн: 999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй