Шууд Chart

Өнөөдөр Хирошима уйлсан

2013-08-06 13:56:24

Өнөөдөр 8 сарын 6-ны өдөр. Энэ өдөр дэлхийн түүхэнд олон жилээр үргэлжилсэн зовлонгийн бараан мананг буулгасан аймшигт бөмбөг дэлбэрснийг хэн ч мартаагүй.  Японы Хирошима хот атомын бөмбөгдөлтөд өртсөнөөс хойш яг 68 жил болж байна. Энэ өдөр Хирошима хотын төвд байдаг Энх тайвны цэцэрлэгт үүр хаяарахаас эхлэн хүмүүс цугларч, атомын бөмбөгдөлтөнд өртсөн хүмүүсийн нэрс бүхий дурсгалын хананы өмнө зул бадрааж, мөргөл залбирал үйлдэж байна. Бөмбөг унасан мөч болох өглөөний 8 цаг 15 минутад бүх нийтээрээ 1 минутын турш чимээгүй зогсож, амь үрэгдэгсдэд хүндэтгэл үзүүллээ. Хүндэтгэлийн цуглаанд Японы ерөнхий сайд Шинзо Абэ оролцож, үг хэлжээ.

Нийтэлсэн: Ө.Төгс-Оюун

Өнөөдөр Хирошима уйлсан  
Үзсэн: 3241 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй