
Зарим мэдээллийн хэрэгслээр “ОХУ манай улсаас мах авахгүй” гэх мэдээлэл тарсан билээ. Үүнтэй холбогдуулан Мал эмнэлэг, үржлийн газрын дарга М.Галбадрах “Манай улс энэ жил ОХУ руу 6000 тонн мах экспортлох төлөвлөгөөтэй байгаа. Эхний ээлжийн мах энэ сарын 7-нд тээвэрлэгдсэн. Нэгдүгээр ээлжийн махыг ОХУ-ын зах зээлд борлуулахыг зөвшөөрсөн албан бичиг бидэнд ирсэн. Тээвэрлэлтээс өмнө Оросын мэргэжилтнүүд манай махны үйлдвэрүүдэд шалгалт хийхэд 12 үйлдвэрээс жижиг зөрчил илэрсэн бөгөөд зөрчлийг бид цаг тухай бүрт залруулж байгаа. Тодруулбал, зарим үйлдвэрийн гэрэлтүүлэг, хогийн цэг дээрх хаягдал, мах хадгалах стандарт зэрэг нь зөрчил дагуулсан. Эдгээрийг мал эмнэлэг, үржлийн газраас тухай бүрт шалгаж, зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авч байна” гэв.
М.Галбадрах: Орос руу мах экспортлох ажил зогсоогүй | ||
Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.