Монголын үндэсний чөлөөт зохиолчдын холбооны удирдах зөвлөлийн хурал өнгөрсөн баасан гарагт хуралдлаа.
Энэ хуралдаанаар Удирдах зөвлөлийн гишүүдэд Утга зохиол судлаач, Доктор (Sc), профессор С.Байгалсайхан, Ж.Саруунбуян, МУСГЗ Дан.Нямаа, яруу найрагч М.Хүрэлсүх утга зохиол судлаач, Доктор (Ph), дэд профессор А.Мөнх-Оргил, Х.Сүглэгмаа, Д.Сумъяа, Н.Батбаатар, Н.Оюунчимэг, Л.Сэлэнгэмөрөн, Г.Билгүүдэй нарыг сонгосон бөгөөд тус холбооны Удирдах зөвлөлийн даргаар С.Байгалсайхан, гүйцэтгэх захирлаар МҮОНР-ийн Нийгмийн нэвтрүүлгийн албаны ерөнхий редактор, яруу найрагч П.Нямлхагва нар сонгогдон ажиллахаар боллоо.
Энэхүү холбоо байгуулагдаад 20 гаруй жил болсон бөгөөд СГЗ Ж.Бадраа, Төрийн шагналт зохиолч Ш.Сүрэнжав, Ш.Гаадамба, О.Дашбалбар, П.Хорлоо, Ж.Пүрэв гээд олон алдар цуутай зохиолчид үүсгэн байгуулсан юм.
Цаашид гадаад, дотоодын харилцаанд анхаарлаа хандуулж ажиллах, зохиолчдын бүтээлийн чанар чансааг сайжруулах, мөн олон талт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах тал дээр анхаарч ажиллахаар болжээ.
МҮЧЗХолбоо шинэ удирдлагатай боллоо | ||
Үзсэн: 1483 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.