Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

“Цэцгийн баглаа” хандивын тоглолт болно

2014-11-11 10:18:34
Error loading player: No playable sources found

“Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай”, “Сайн байна уу, Улаанбаатар”, “Сэтгэлийн жигүүр” зэрэг олон сайхан дуугаараа сонсогч түмнийг байлдан дагуулсан Монгол Улсын гавьяат жүжигчин Х.Төмөрбаатарын амьдралд багагүй бэрхшээл тулгарч,  өөрийн гэсэн орон гэргүйгээс гадна эхнэр нь хүнд өвчтэй хэвтэрт байгаа аж. Тиймээс урлаг соёлын одод түүнд зориулан “Цэцгийн баглаа” хандивын тоглолтыг энэ сарын 29-ний өдөр зохион байгуулахаар болжээ. Энэ тухай "Пентатоник" академийн тэргүүн УГЗ Б.Долгион, МУГЖ Б.Дашдондог, “Sweetymotion” хамтлагийн дуучин Э.Ганболор, альтернатив Отгоо нар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хурлын үеэр УГЗ Б.Долгион “Монголын нэрийг дэлхийд мандуулж явсан найзыгаа өнөөдөр ийм хэцүү амьдарч байгаад сэтгэл өвдөж байна. Цагтаа үзэгчдийг байлдан дагуулж явсан хүнээ зовсон үед нь бид мартах учиргүй. Өнөөдөр Х.Төмөрбаатар ганц ч CD гаргаагүй. 21 дууныхаа эхийг барьчихсан явна. Энэ хүний авьяас билгээр өчнөөн их баяр цэнгэлийг амсч явсан бол одоо зовсон үед нь хайртай дуучиндаа тусалцгаая” гэсэн юм. "Цэцгийн баглаа" тоглолтод МУГЖ Т.Ариунаа, МУГЖ Б.Сарантуяа, МУГЖ С.Жавхлан, МУАЖ А.Долгор, Төрийн шагналт Д.Сосорбарам болон рок, поп, амьд хөгжмийн хамтлаг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох юм байна. 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

“Цэцгийн баглаа” хандивын тоглолт болно   
Үзсэн: 1190 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй