Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-11-11 10:24:56

Энэ өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээ, материалын тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Баян-Айрагийн уурхайд цианит натри алдагдаж, байгаль орчинд хохирол учруулсан гэв үү”, “Гарцгүй гай”, “Жирэмсэн эмэгтэйгээс рентген зураг авахуул гэж шаардахыг хориглолоо”, “М.Энх-Амгалан “Эрдэнэс-Тавантолгой” ХК хууль зөрчөөгүй” зэрэг сонирхолтой мэдээ, материалыг унших боломжтой.

“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас “Ханиад, хатгаа ихэсч дүүргийн эмнэлгүүд коридортоо хүүхдээ авч эхэлжээ”, “А.Бакей: Ерөнхий сайд огцорсон ч гэсэн Засгийн газар хуулийн хүрээнд үүргээ гүйцэтгээд явна”, “Ардчилсан нам хувьсгалчдын штабаас төр барих нам болж төлөвших хэрэгтэй”, “Зэргэлдээх малчныхаа хотыг харлуулсан мянгат малчинд 6.3 жилийн ял оноолоо” зэргийг уншаарай.

“Үндэсний шуудан” сонины өнөөдрийн дугаарт “Л.Цог: УИХ-ын гишүүн гэдэг дандаа намын шийдвэр дагадаг утсан хүүхэлдэй биш”, “АТГ-ын дэд даргыг төсөвгүй байлгах нь бичилтийн алдаа юу бодлогын цомхотгол уу”, “М.Энх-Амгалан: “Эрдэнэс-Тавантолгой” ХК хууль зөрчөөгүй” гэх материалуудыг онцложээ.

“Монголын үнэн” сонины өнөөдрийн дугаараас “Ц.Даваасүрэн: Тодотгохоос аргагүй төсөв батлагдаж таарах нь”,  “О.Баасанхүү: МАХН, АН-ын байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа” зэргийг унших боломжтой.

“Улс төрийн тойм” сонины өнөөдрийн дугаарт “Эхнэрийн урхи буюу хорон санаат Э-гийн үлдээсэн бантан”, “Ц.Шаравдорж: Их эвслийн Засгийн газар байгуулж яах юм”, “Засаглаж чаддаггүй АН-ыг задалж, тараавал яасан юм бэ” зэрэг материал нийтлэгдсэн байна.

“Зууны мэдээ” сонины энэ өдрийн дугаараас “Яахаас ч буцахгүй фракцууд”, “Гэри Смол: Агаарын бохирдол, замын түгжрэл тархинд муугаар нөлөөлнө” зэрэг материалыг уншаарай.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Сонины онцлох мэдээний тойм  
Үзсэн: 1168 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй