Шууд Chart

"Миний буриад" шинэ цомог гарлаа

2014-11-11 10:50:06

Доржсүрэнгийн Нямдаваагийн “Миний буриад ” шинэ цомог хэвлэгдэн гарлаа. Буриад  зоны  ам дамжин дуулагддаг сэтгэлд хоногшсон ардын дуунуудаас гадна орчин цагийн буриад дуунуудаас бүрдсэн энэ цомгийг сонсоход мухалаг тэрэг, дүнзэн байшин, сүхээ ирлэн суугаа өвгөн баавай, буриад ахуй тэр чигээрээ нүднээ тодрон япошик зөөхийний үнэр хамарт сэнгэнэх шиг болж байна гэж сонсогч түмэн үнэлээд байгаа.  

Цаг төрийн үймээний золиолсонд нэрвэгдэж цөөхүүлэхнээ үлдсэн ч ахуй соёлоо гээлгүй уламжлан хадгалж чадсан ажилсаг найрсаг зоны соёлын өвийг уламжлуулан өвлөж яваа дуучин Доржсүрэнгийн Нямдаваа 2009 онд СУИС-ийг төгсөж өдгөө хоёр дахь бие даасан цомгоо “Миний буриад” нэртэйгээр түмэн олондоо өргөн барьж байгаа юм. 

Нийтэлсэн: Ж.Тагтаа

"Миний буриад" шинэ цомог гарлаа   
Үзсэн: 2765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй