Шууд Chart

Морьтон залуусын аялал баасан гарагт өндөрлөнө

2014-11-11 11:13:28

Зургаан сарын өмнө МУБИС-ийн оюутан Н.Ганзориг, М.Батчулуун, Ц.Даваахүү, “ETV” телевизийн зураглаач Б.Нацагдоо, гэрэл зурагчин Ч.Ганболд нар Монгол орноо тойрон аялах аялалд гарсан билээ. Тэд зөвхөн мориор эх орноо тойрно гэх зорилго тавин мордсон бөгөөд одоогоор 10 мянга орчим км замыг туулаад байгаа аж. Морьтон залуусын аялал Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт ирээд байгаа бөгөөд ирэх баасан гарагт албан ёсоор өндөрлөх гэнэ.

Аялагч залуус хагас жилийн хугацаанд аялсан аялалтайгаа холбогдуулан танин мэдэхүйн нэвтрүүлэг бэлтгэж телевизээр цацаж эхэлсэн бөгөөд удахгүй гэрэл зургийн цомог гаргах аж.
 

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Морьтон залуусын аялал баасан гарагт өндөрлөнө  
Үзсэн: 1243 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй