
Төв аймгийн Угтаалцайдам сумын малчин Б.Бэрхбаатарын хотыг харлуулсан мянгат малчин Б.Цэрэндаваа болон О.Мөнхбат, С.Баянмөнх, Ц.Мягмарбаяр нартай холбоотой хэргийг өнгөрсөн пүрэв гарагт шүүн шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүхээс Б.Цэрэндаваа, О.Мөнхбат, С.Баянмөнх нарт Эрүүгийн хэргийн 145 дугаар зүйлийг үндэслэл болгон 6.3 жил чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэх шийдвэр гаргажээ. Харин Ц.Мягмарбаярт гурван жил хорих ял оноосон аж. Тэдний хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн портер машиныг улсын орлого болгож, шүүгдэгч тус бүрээс хоёр сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Эргэн сануулахад, гэмт эдгээдүүд 2013 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр Талын уул гэдэг газарт бэлчиж явсан Б.Бэрхбаатарын 114 ямаа, 28 хонийг хулгайлж, нядлан, махыг нь “Шонхор” захын худалдаачинд өгдөж байсан гэдэг. Б.Цэрэндаваагийн хувьд 1975 онд төрсөн сумынхаа мянгат малчин ажээ.
Мал хулгайлсан мянгат малчинд 6.3 жилийн хорих ял оноолоо | ||
Үзсэн: 1286 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.