Шууд Chart

Ё.Лхагвасүрэн: Орцонд хүүхдээ орхисон ээж ямар хүн бэ гэдгийг хэлэх боломжгүй

2014-11-11 12:09:11

Төрөөд 24 цаг ч болоогүй хүүхдээ орцонд орхисон 19 настай ээжийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Харин үүнтэй холбогдуулан өнөөдөр зарим мэдээллийн хэрэгслээр Казах бүсгүй монгол эрэгтэйгээс хүүхэдтэй болсон тул хүүхдээ хаясан гэж мэдээлж байна. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн ажилтан Ё.Лхагвасүрэн “Хүүхдээ орхисон ээжийг олоод шалгаж байгаа. Түүний мэдэгдсэнээр хүүхдийг нь сайн хүн аваад өсгөг гэж бодсон гэж хэлсэн байна. Гэхдээ нярай аль хэдийнэ амьсгал хураасан хойноо олдсон учраас тийм боломж байгаагүй. Хүүхдээ орхисон ээжийн талаар тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Ё.Лхагвасүрэн: Орцонд хүүхдээ орхисон ээж ямар хүн бэ гэдгийг хэлэх боломжгүй  
Үзсэн: 1266 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй