
Хоёр сартай хүүгээ орцонд хаясан хэрэг Дархан-Уул аймагт гарсан билээ. Азаар хүүг орцны жижүүр олж, аймгийн эмнэлэгт хүргэсэн бөгөөд хүү эрүүл саруул байгаа талаар мэргэжилтнүүд мэдээлж байсан. Тэгвэл хүүгийн ээж олдсон гэнэ. Тэрбээр 17 настай, өнгөрсөн наймдугаар сарын 27-нд нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүүхдээ төрүүлсэн байна. Түүнийг хүүхдээ орцонд орхисон талаарх мэдээллийг эмээ, өвөө нь телевизээр үзсэнээр мэдсэн ажээ. Одоогоор бүсгүйг цагдаагийн газраас шалгаж байгаа бөгөөд ямар шалтгаанаар хүүхдээ орхисныг тогтоогоогүй байна.
Орцноос олдсон нярайн ээжийг олжээ | ||
Үзсэн: 3801 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.