Шууд Chart

Хугацаат цэргийн алба хаагч амиа хорложээ

2014-11-11 12:28:00

Энэ оны есдүгээр сарын 11-ний өдөр Ховдын Булган дахь 131 дүгээр ангид алба хаагч А гэгч цэрэг амиа егүүтгэсэн хэрэг гарчээ.  Алба хаагч А нь Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын есдүгээр баг буюу Цагааннуур багаас цэргийн албанд татагдсан байжээ. Энэ оны эхний ээлжээр цэрэгт татагдан ирсэн, дэд түрүүч цолтой алба хааж байсан байна. Тэрээр эл өдөр хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байхдаа ойролцоох модноос өөрийгөө боомилсон байжээ. Хэргийн газарт Хил хамгаалах газраас дотоод хяналтын багаа ажиллуулсан бөгөөд гадны нөлөө, дарамт шахалт байгаагүйг тогтоожээ. Гэвч хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн шалгаж буй аж.

Нийтэлсэн: О.Шинэтуяа

Хугацаат цэргийн алба хаагч амиа хорложээ  
Үзсэн: 1347 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-11-11 14:22
zgr bsn hun amia horlohuu

Бидэнтэй нэгдээрэй