Монголын хөрөнгийн биржээр арилжигдах 365 хоног буюу нэг жилийн хугацаатай, 16.25 хувийн хүүтэй Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны захиалгыг энэ сарын 5-ны өдрөөс авч эхэлсэн. Улмаар энэ сарын 6-ны өдөр албан ёсоор арилжаалсан юм. Тус арилжаа тогтсон хугацааны дагуу өнөөдрөөр тасалбар болно. Дашрамд дурдахад, өнгөрсөн сарын 29-нөөс энэ сарын 4-ний хооронд захиалга авч анхдагч зах зээлийн арилжаа нь явагдсан 12 долоо хоног буюу гурван сарын хугацаатай ЗГЖҮЦ-ны өгөөжийн хэмжээ нь 15.795 хувь байсан бөгөөд нийт 4.5 тэрбум төгрөгийн арилжаа хийгджээ.
Засгийн газрын жижиглэнгийн үнэт цаасны арилжаа өнөөдөр дуусна | ||
Үзсэн: 1293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.