Шууд Chart

Монгол Улс 9080.0 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ

2014-11-11 15:08:24

Монгол Улс энэ оны эхний 10 сард дэлхийн 131 оронтой худалдаа хийжээ. Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9080.0 сая ам.долларт хүрсэн байна. Үүнээс экспорт 4605.7 сая ам.доллар эзэлсэн. Харин импорт 4474.3 сая ам.доллар байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 258.8 сая ам.доллар буюу 2.9 хувь, экспортын хэмжээ 1125.5 сая ам.доллар буюу 32.3 хувиар өсчээ. Харин импортын хэмжээ 866.7 сая ам.доллар буюу 16.2 хувиар буурсан хэмээн Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.    
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Монгол Улс 9080.0 сая ам.долларын гадаад худалдаа хийжээ  
Үзсэн: 1314 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй