Шууд Chart

“Говийн лха буюу Заяан 5 тэнгэрийн сан, тахилга оршивой” шашин номын хурал болно

2014-11-11 16:14:25

Монголчууд говийн Лха бурхан, Лха таван тэнгэр, Заяан таван тэнгэр хэмээн нэрлэдэг хүний хийморь сүлд, аж амьдрал, ажил үйлсийг дэлгэрүүлдэг тэнгэрүүдийг эртнээс шүтэж ирсэн уламжлалтай юм.

Говийн Лха нь хүн эхээс мэндлээд амьдрах бүх хугацаанд нь харж хамгаалдаг, сахиж ивээдэг бөгөөд элдэв муу зүйлээс бузартах, ариун бус идээ ундаа хэрэглэх, нүгэл хилэнц үйлдэх зэргээс болж биеэс зайлдаг тул аливаа хүн Амин тэнгэр, Сүлдэн тэнгэр, Эрийн тэнгэр, Охин тэнгэр, Дайсны тэнгэрээ биедээ залж, шүтэж явахын чухлыг тухайлан ном сударт тэмдэглэсэн байдаг.
Хэрвээ таны ажил үйлс бүтэхгүй байх, бие махбод өвдөх, зүс царай гундах, хэл аманд өртөх, сэтгэл санаа тогтворгүй болж уур бухимдал ихсэх, өр төлбөрт унаад гарз гараад хөрөнгө мөнгө тогтохгүй байх, олз ашиг орлого багасах тэргүүтэй сөрөг зүйлүүд гараад байвал Говийн Лха тахиулснаар засрал сайжралыг авдаг байна.
 
Тэгвэл “Монгол шүтээн” төв сүсэгтэн олноо зориулан говийн Лхагийн их тахилга зохион байгуулах гэж байна.
Бурхан багш “Номт 33 тэнгэрийн орноос” заларсан их дүйчэн өдрийг тохиолдуулан энэ сарын 13-ны өдрийн 16:00 цагт Төмөр замын соёлын ордонд зохиогдоно.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Говийн лха буюу Заяан 5 тэнгэрийн сан, тахилга оршивой” шашин номын хурал болно  
Үзсэн: 7403 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй