
“Шинэ үе” продакшны жүжигчин Д.Оюунтуул, Ц.Алдармаа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнгөрөгч аравдугаар сард болж, анхан шатны шүүхээс Ц.Алдармаад долоон жилийн ял оноосон билээ. Харин тэрбээр давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, түүний гомдлыг Нийслэлийн шүүх энэ сарын 6-нд хүлээн авсан юм. Уг хэргийг ирэх долоо хоногт хэлэлцэх тов гарчээ. Ц.Алдармаа өдгөө цагдан хорих 461 дүгээр ангид ял эдлэж байгаа юм.
Ц.Алдармаад холбогдох хэргийг дараа долоо хоногт шүүнэ | ||
Үзсэн: 2703 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.