
Чежү арлыг чиглэн хөвж явсан "Севол" гатлага онгоцны ослын улмаас 159 хүн амь үрэгдэж, 100 гаруй хүн ор сураггүй болсон билээ. Харин ослын үеэр хөлгөө орхин аврагдсан онгоцны ахмад И Жун Сук болоод багийн бусад хүнд холбогдох хэргийг шүүж, ахмад И-д 36 жил хоригдох ял оноосон бол ахлах инженерт 30 жил, бусад 13 хүнд 20 хүртэлх жилийн ял оноосон байна. Шүүх хурлын өмнө олон нийтийн дунд хөлгийн ахмадад цаазын ял оногдуулахаар төлөвлөж байгаа хэмээн яригдаж байсан ч ийнхүү 36 жилээр яллагдсан юм. Тэрбээр одоо 68 настай бөгөөд шүүх хурлын дараа “Би ноцтой гэмт хэрэг үйлдсэн. Намайг өршөөгөөрэй. Өмгөөлөгч бас бурхан надад хэчнээн их тусалсан ч шоронгоос зугтаж чадахгүй гэдгээ ойлгож байна. Гэхдээ би миний хүүхдүүд, ач, зээ нарыг маань алуурчны гэрийнхэн гэж дуудахыг тэвчихгүй. Би хэзээ ч хүн алъя гэж бодож байсангүй" гэжээ.
Хөлгөө орхиж зугтсан ахмадад 36 жилийн ял оноов | ||
Үзсэн: 983 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.