Шууд Chart

Шинэ Ерөнхий сайдын нэр дэвшүүлэх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ

2014-11-12 10:05:11

АН-ын бүлэг өчигдөр Ерөнхий сайдад хэнийг дэвшүүлэх асуудлаар хуралдаж, Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Гэвч АН-ын дарга Н.Алтанхуяг нэр дэвшигчдийг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн. Харин бүлгийн гишүүд тэр бол  АН-ын даргын байр суурь болохоос намын бүлгийн байр суурь биш гэдгийг тайлбарласан юм. Ямартай ч нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөх ёстой хэмээн бүлгийн хуралдаан завсарласан. Харин өнөөдөр бүлгийн хуралдаан 10:00 цагаас үргэлжлэн хуралдана. 

 


 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Шинэ Ерөнхий сайдын нэр дэвшүүлэх хуралдаан өнөөдөр үргэлжилнэ  
Үзсэн: 1210 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй