Шууд Chart

АН-ын бүлгийн хуралдаанд "Алтан гадас"-аас нэг ч хүн ирээгүй байна

2014-11-12 11:34:25

АН-ын  бүлгийн хуралдаан дөнгөж сая Төрийн ордны “А” танхимд эхэллээ. Хуралд Н.Алтанхуяг болон "Алтан гадас" фракциас нэг ч хүн ирээгүй байна. Хуралд оролцож буй МҮДН болон "Шонхор", МоАХ фракцийнхан Ерөнхий сайдад нэр дэвшсэн гурван нэр дэвшигч дээр саналаа хэлж байна.

Өчигдөр АН-ын бүлэг Ерөнхий сайдад нэр дэвшиж буй хүмүүсээ Ерөнхийлөгчтэй зөвшилцөнө гэж байсан. Ерөнхийлөгч тэдэнд "Хүнээ хурдан сонго. Олонхийн санал авсан хүнийг дэмжинэ" гэдгээ дуулгажээ. Харин АН-ын дарга Н.Алтанхуяг Засгийн газрыг огцруулах санал өгсөн хэнийг ч сайдад нэр дэвшүүлэхгүй гэдгээ мэдэгдэж, өчигдөр бүлгийн хуралдаанаа орхин гарсан. АН-ын бүлэг Ерөнхий сайдад хэнийг сонгохоо нууц санал хураалтаар шийдэх юм. Одоогоор Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайдад Р.Амаржаргал, Ч.Сайханбилэг, Д.Ганбат нар нэр дэвшээд байгаа билээ.
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

АН-ын бүлгийн хуралдаанд "Алтан гадас"-аас нэг ч хүн ирээгүй байна   
Үзсэн: 1853 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.143.xxx [150.129.143.xxx] 2014-11-12 15:34
өөрөө л биш бол өөр хүний тухай асуудалд орохгүй гэж мугуйдалдаг Ал тан хуя гийн зөв юм уу
202.131.233.xxx [202.131.233.xxx] 2014-11-12 12:18
Altanhuyagiin zuy shdee

Бидэнтэй нэгдээрэй