Шууд Chart

Угсармал орон сууцанд дулааны шинэчлэл хийнэ

2014-11-12 12:14:43

Нийслэлийн угсармал орон сууцнуудад дулаан, техникийн шинэчлэл хийснээр III, IV хорооллыг дулааны эрчим хүчээр хангахуйц эх үүсвэр бүхий нөөц бий болох боломжтой юм байна. Одоогоор нийслэлийн хэмжээнд 1965-2000 онд баригдсан 1077 угсармал орон сууц байдаг аж. Эдгээр орон сууцанд 45.4 мянган өрх амьдарч байна. Хуучны гэх тодотголтой тус барилга нь дулаан алдагдал өндөртэй тул гадна талыг нь дулаалах замаар дулааны алдагдлыг арилгах боломжтой гэж хөтөлбөрт тусгажээ. Ингэснээр эрчим хүчний хэмнэлт 30 хувьд хүрэхээс гадна халаалтын системийг шинэчилж тоолууржуулснаар хэмнэлт 50 хувьд хүрэх боломжтой гэж тооцоолсон байна. Хөтөлбөрийн санхүүжилтийн хувьд үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлагатай гэж “Хас" банкны зүгээс үзэж байгаа аж. Мөн санхүүжилтийг шийдвэрлэх боломжит хувилбаруудыг гаргасан байна. Тиймээс угсармал орон сууцанд дулаан, техникийн шинэчлэл хийх дэд хөтөлбөрийг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр болжээ. 
 

Нийтэлсэн: Д.Мягмардорж

Угсармал орон сууцанд дулааны шинэчлэл хийнэ  
Үзсэн: 2511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-11-13 01:42
хамгийн гол нь ярих биш, хурдан ажил болгоосой, бас дундаас нь ашиг хайсан нэгэнд битгийн тендэрээ өгч үзээрэй дээ. дараа зун гэхэд хийж эхэлдэг бол ч сайхан л байна
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-11-13 01:35
ашгүй дээ. насаараа даарч амьдрах юм байх гэж боддог байлаа. заримдаа цонхоороо яндан гаргаж нүүрс түлдэг ч юм билүү гэж боддог байлаа. ялангуяа. 9 давхрууд хамгийн хүйтэн. 3-р хорооллын 23-р байр гэж мөнхийн хөлдүү нэг байр байна
124.158.77.xxx [124.158.77.xxx] 2014-11-12 17:25
ÕÓÐÄÀÍ ÝÕÝË, Ҫ̪РÇÀÌÛÍ ÀÐÊÒÀÉ ØÀÐÛà ÄÓËÀÀËÀÀÄ ªÃªª×:
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2014-11-12 15:12
УЛААНБААТАР ДУЛААНЫ СҮЛЖЭЭ ТӨХК-ИЙН ИНЖЕНЕРҮҮД Ч ЯЛГААГҮЙ КОМУННИСТ СЭТГЭЛГЭЭНЭЭС САЛААГҮЙ, ТЕХНИКИЙН ШИНЭ ШИЙДЭЛ ТЕХНОЛОГИЙГ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ ӨВГӨН СЭТГЭЛГЭЭТЭЙ АСМАН ИНЖЕНЕРҮҮД ОЛОН БАЙДАГ, ТҮҮНЭЭСЭЭ ЭРЧИМ ХҮЧНИЙ БОДЛОГО БАРЬЖ АЖИЛЛАЖ БУЙ ШИНЭ ДАРГА НАР САЛААСАЙ ДАА
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2014-11-12 15:09
ХӨГШИН ИНЖЕНЕРҮҮД КАРЬЕР ХӨӨХӨӨ БОЛЬЧИХ ОО ЗАЛУУЧУУДАД БОЛОМЖ ОЛГОО, ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨРӨӨС ХӨРӨНГӨ ЗООРЬ ХУРААХААС ЦААШГҮЙ, ХУДАЛ ЦАРАЙЛСАН ТӨГЦӨГНҮҮД БАЙХ ЮМ АА, БОЛИОСОЙ ХУУЧИН КОМУН СЭТГЭЛГЭЭТЭЙ ТОЛГОЙ ТАРХИ ТҮҮНЭЭС ЦААШ, ЗАХ ЗЭЭЛИЙН ӨРСӨЛДӨӨНТИЙ ЗАМААР ХӨГЖҮҮЛЭЭГҮЙ ҮХШИРСЭН ОЙЛГОЛТТОЙ ЗАРИМ ХҮМҮҮСЭЭСЭЭ МОНГОЛ УЛС САЛАХ ЦАГ БОЛСООН.
202.70.42.xxx [202.70.42.xxx] 2014-11-12 15:06
дулааны хэмнэлттэй байшин ГЕРМАН МОНГОЛЫН ТЕХНИК ХАМТЫН АЖИЛЛАГАА, ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТИЙН ТӨВ гээд л мааш их олон судлагаа, шинжилгээ, төсөлүүд байх юм аа. ТӨСӨЛ ДЭЭР АЖИЛЛАЖ БАЙГАА ХӨГШИН ӨВГӨД ИНЖЕНЕРҮҮД ӨӨРСДИЙН АМЖИРГААГАА Л ЗАЛГУУЛААД ХҮҮХДҮҮДЭЭ ГАДААДАД ӨНДӨР ТӨЛБӨРТАЙ СУРГУУЛИУДАД ЯВУУЛААД Л СУУГААД БАЙХААС БИШ ДОРВИТОЙ ЗҮЙЛ ЕР ХИЙСЭНГҮЙ ЭЭ.
112.72.13.xxx [112.72.13.xxx] 2014-11-12 13:42
saihan l sonsogdoj bn
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-11-12 13:27
Маш зөв санал бн
103.229.120.xxx [103.229.120.xxx] 2014-11-12 13:05
Heden jil yarih yumdaa

Бидэнтэй нэгдээрэй