Газар нутгийн эзэмшлийн асуудлаас болж хоёр жил гаруйн хугацаанд ихээхэн тааламжгүй харилцаатай байсаар ирсэн Хятад болон Япон улсын төр засгийн тэргүүнүүд албан ёсоор уулзлаа. Си Зиньпин, Шинзо Абэ нар Бээжинд эхэлсэн APEC-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр нүүрэлдсэн ба тэдний уулзалтаас найрсаг дотно байдал мэдрэгдсэнгүй. Си даргын үйл хөдлөл эелдэг бус, Абэ яриа эхлүүлэхээр оролдоход дуугараагүй зэрэг нь үүнийг илтгэнэ. Гэхдээ тэдний энэ уулзалт нь дэлхийн хоёр болон гурав дахь том эдийн засагтай улсуудын харилцаа сайжрахад чухал ахиц боллоо хэмээн шинжээчид дүгнэж байна.
Харин АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама APEC-ийн уулзалтын үеэр Хятадтай визийн зохицуулалт дээр томоохон өөрчлөлт хийж байгаагаа зарласан юм. Тухайлбал, АНУ руу жуулчны болох бизнесийн шугамаар зорчих Хятад иргэдийн визний хугацааг нэг жил байсныг 10 жил болгож сунгасан талаар BBC мэдээлэв. Харин оюутнуудын визний хугацааг нэг жил байсныг таван жил болгосон байна. Обама түүнчлэн АНУ, Хятадын харилцаа чухлыг онцлоод, "Хөгжиж буй, энх тайвныг эрхэмлэсэн, тогтвортой Хятад улс өсч өндийж буйг АНУ талархалтайгаар хүлээн авч байна" хэмээжээ.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
"Дурамжхан" уулзалт | ||
Үзсэн: 2747 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.