Монголбанк "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журамд" нэмэлт өөрчлөлт оруулж хөдөө, орон нутагт байгаа амины орон сууцанд ипотекийн зээлийг олгохоор боллоо. Аймаг, сумын батлагдсан хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, орон сууцны хотхон, хорооллын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу аймаг, сумдад ашиглалтад орсон, дэд бүтцийн шийдэл бүхий орон сууцыг найман хувийн зээлд хамруулах юм. Түүнчлэн эзэмших эрх нь 20 дээш жилийн хугацаатай байх шаардлагатай болохыг журамд зааж өгчээ. Өнгөрсөн оны зургадугаар сард батлагдаж байсан "Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам"-д оруулсан өөрчлөлтийн дагуу нийтийн зориулалттай орон сууцны болон хөдөө, орон нутаг дахь амины орон сууцны ипотекийн зээлээс бусад ипотекийн зээлийг дахин санхүүжүүлэхгүй боллоо.
Амины орон сууцанд ипотекийн зээлийг олгохоор боллоо | ||
Үзсэн: 1760 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.