Сүхбаатар аймгийн хэмжээнд сүүлийн үед барилгын үйл ажиллагаа идэвхтэй явагдаж, сургууль, цэцэрлэг, сурагчдын дотуур байр, орон сууц олноор баригдах болсонтой холбогдуулж, барилгын салбарт аюулгүй ажиллагааны журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор барилгын үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдийн захирал, инженер, техникийн ажилтнуудыг оролцуулсан уулзалт ярилцлагыг энэ сарын 10-ны өдөр Баруун-Урт сумын төвд зохион байгуулав. Ярилцлагыг Баруун-Урт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтран зохион байгуулсан бөгөөд Баруун-Урт сумын нутаг дэвсгэр дээр барилгын үйл ажиллагаа явуулдаг найман аж ахуйн нэгжийг оролцуулж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаж ажиллах талаар ярилцлага зохиож, аюулгүй ажиллагааны талаар анхаарвал зохих асуудлаар үүрэг чиглэл өглөө. Энэ үеэр аж ахуйн нэгжүүдийн зүгээс тулгамдаж буй асуудлаар санал солилцож, харилцан мэдээлэл солилцож байх саналыг дэвшүүлжээ. Тус ярилцлагад аймгийн ЗДТГ-ын Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн оролцож, санал бодлоо хуваалцсан байна.
Барилгын ослоос сэргийлэх уулзалт зохион байгуулав | ||
Үзсэн: 1336 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.