Хятадын эдийн засагт тулгараад буй эрсдлүүд тийм ч айхаар зүйл биш гэж тус улсын дарга Си Зиньпин олон улсын бизнес эрхлэгчдэд хандан хэлсэн үгэндээ онцоллоо. Тэрээр АПЕК-ийн дээд хэмжээний уулзалтаас өмнө болсон хурал дээр "Мэдээж эдийн засгийн өсөлтийг сааруулж мэдэх эрсдлүүд бий. Гэхдээ тэдгээр нь айхаар зүйлс биш" хэмээн мэдэгдсэн байна.
БНХАУ Оросын талтай эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон. Тухайлбал, хоёр улсыг холбосон байгалийн хий дамжуулах хоолой тавихаар болсон юм. Харин АПЕК-ийн уулзалтын үеэр Ази, Номхон далайн бүсийн хэд хэдэн орон хамтын ажиллагааны гэрээ байгуулснаа зарлана гэсэн хүлээлттэй байна. Өнгөрсөн ням гарагт Хятадын дарга бүс нутгийн орнуудтай хийх худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд $40 тэрбумыг зарцуулахаа амлажээ.
Дэлхийн хоёр дахь том эдийн засагтай улс энэ жил эдийн засгийн хувьд багагүй хүндрэлтэй нүүр тулсныг шинжээчид онцлож байна. Тухайлбал, тус улсын орон сууцны зах зээлд үнэ унаж, хэрэглэгчдийн эрэлт буурснаас гадна экспортын өсөлт тогтворгүй байсан юм. Гэхдээ Си Зиньпин Хятадын эдийн засгийн өсөлт энэ жил 7 хувь болж буурлаа ч энэ нь олон улстай харьцуулахад өндөр өсөлт гэдгийг дурдаад, эдийн засаг тогтвортой байгаа хэмээн онцолсон талаар BBC мэдээлэв. Сануулахад, энэ оны 3-р улиралд урд хөршийн ДНБ-ий өсөлт 7.3 хувь буюу дэлхийн санхүүгийн хямралын ид үеэс хойших хамгийн доод түвшиндээ хүрч буурсан байна.
РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Си Зиньпин эдийн засгийн эрсдлээс "айхгүй" байна | ||
Үзсэн: 2306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.