Шууд Chart

Барак Обама: Лалын босогчдын эсрэг ажиллагаа шинэ шатанд гарав

2014-11-13 07:28:00

Ерөнхийлөгч Барак Обама АНУ Ирак руу дахин 1,500 цэргээ илгээж буй нь лалын босогчдын эсрэг ажиллагааны шинэ үе шат эхэлснийг харуулж байна гэж мэдэгдлээ. Тэрээр CBS телевизэд ярилцлага өгөх үеэрээ илгээж буй албан хаагчид байлдааны ажиллагаанд гар бие оролцохгүй, зөвлөхийн үүрэг гүйцэтгэх боловч тэд лалын босогчдын эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлэхэд Иракийн цэрэг армид хувь нэмрээ оруулж чадна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.

 
АНУ тэргүүтэй холбоотны хүчин лалын босогчдын эсрэг байлдаж буй Ирак болон Курдын дайчдад туслах зорилгоор 8-р сараас хойш олон зуун удаа агаараас цохилт өгсөн юм. Иракийн засгийн газрын хүчнийхэн өөрсдийгөө Лалын Улс хэмээн тунхагласан Суннитийн зэвсэгт бүлэглэлийнхнээс тус улсын хамгийн том газрын тос боловсруулах үйлдвэр байдаг Байжи хотын тал хэсгийг булаан эзэлсэн тухай эх сурвалжууд мэдээлж байна. Зэвсэгт бүлэглэлийнхэн тус хотыг өнгөрсөн 6-р сард эзэлсэн ч газрын тос боловсруулах үйлдвэрийг хяналтандаа оруулаагүй байжээ.

"ЛАЛЫН УЛС"-ЫГ ТУНХАГЛАСАН ХҮМҮҮС ХЭН БЭ?
  • 2013 онд Ирак дахь Ал-Кайда бүлэглэлээс салбарлаж үүссэн бөгөөд хамгийн анх Сирийн зүүн хэсгийн Ракка хотыг эзэлжээ.
  • Өнгөрсөн 6-р сард Иракийн газар нутгийн томоохон хэсгийг эзэлж, улмаар Сири, Ирак дахь өөрсдийн хяналтандаа оруулсан газар нутагтаа Халифат буюу нэг удирдагчтай лалын улсыг байгууллаа хэмээн өөрсдийгөө тунхагласан.
  • Исламын Суннитын урсгалын маш туйлширсан үзлийг баримталдаг ба исламын бус шашинтай хүмүүс, Христэд итгэгчид, Шийтүүдийг тэрс үзэлтнүүд хэмээн үзэж, амийг нь хэрцгийгээр хороосон.
  • Цэргүүд, барууны сэтгүүлчид, тусламжийн байгууллагын ажилтнуудын толгойг тасдан хөнөөсөн.

РАЛЬДИЙ.А /shuum.mn/
Нийтэлсэн: РАЛЬДИЙ.А

Барак Обама: Лалын босогчдын эсрэг ажиллагаа шинэ шатанд гарав  
Үзсэн: 2624 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.201.21.xxx [122.201.21.xxx] 2014-11-13 13:41
mash zuv

Бидэнтэй нэгдээрэй