Монголын залуучуудын холбооны дэргэдэх Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбоо “Авьяаслаг хэнтийчүүд” урлагийн анхдугаар их наадмыг амжилттай зохион байгуулж, шилдгүүдээ тодрууллаа.
Урлагийн салбарт хүч сорьж буй залуучуудыгаа дэмжих зорилгоор уг наадмыг зохион байгуулсан бөгөөд Өндөрхаан телевизийн анхны реалити шоу нэвтрүүлэг болж олон түмэнд хүрч байгаагаараа онцлог боллоо.
Улаанбаатар хот дахь Хэнтий аймгийн Залуучуудын холбооноос "Залуусаа дэмжье" уриатайгаар зохион байгуулж буй "Авъяаслаг хэнтийчүүд" наадмын нэгдүгээр шатанд 45 дуучин залуу, 12 бүжгийн хамтлаг, 26 мисс охид оролцсоноос Гала тоглолтонд 15 дуучин, зургаан бүжгийн хамтлаг, 16 мисс охид шалгарсан юм. Эдгээр залуусаас шилдгийн шилдэг авьяастнууд өчигдөр тодорлоо.
Уг наадмын миссийн төрөлд А.Сайхантамир тэргүүн миссийн титэм хүртсэн бол дууны төрөлд тэргүүн байрт н.Батноров сумын харьяат н.Алтаншагай, бүжгийн төрөлд “Мөнгөн долгио” хамтлаг тэргүүллээ. “Авьяаслаг хэнтийчүүд” наадамд амжилттай оролцсон залуусыг клип хийлгэх болон дуу бичүүлэх эрх зэрэг олон олон шагналаар шагнажээ.
“Авьяаслаг хэнтийчүүд” урлагийн их наадам боллоо | ||
Үзсэн: 2111 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.